Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулга
Жендерийн үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-27
О.Пүрэв агсны гэр бүл шинэ байрандаа оржээ
Тэрээр өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн болсон. Мөн 2014 онд зохион байгуулсан Монголын "UFC MGL-1"-ын 57 кг-ын аварга бөгөөд холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй шилдэг тамирчин байв.
2023-09-27
Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатарт цас орохгүй
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.
2023-09-27
Цэц: Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.
2023-09-27
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв үүдээ нээв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
2023-09-27
Оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна
Залууст ажлын байраа зөв сонгох болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор дээрх хоёр байгууллагынхан хамтран “NUM career” хөгжлийн төвийг өнгөрсөн жил байгуулжээ. Энэ хичээлийн жилд 20 оюутныг шалгаруулж, уг төвд таван сарын хугацаанд дадлагажуулах нь. Үүнд хамрагдсан оюутнууд цалинтай ажил хийхээс гадна хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг “Зориг” сангаас цахимаар бүртгэж буй гэнэ.
2023-09-27
Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан гэв
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс допинг илэрсэн талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сараас хойш дуулиан тариад буй билээ. Улсын арслан Б.Бадарч уг асуудалд нэр холбогдсон юм. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр эл асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураадаг.
2023-09-27
ЭМДС-гаас ямар боломж алдагдсан бэ
“Нийтээрээ сэтгэцээ шалгуулах цаг болжээ” гэж нийгмийн сүлжээнд иргэд байнга бичих болсон. Үнэхээр л өдөр тутам, зарим үед цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээний “өнгө төрх” бидэнд оношилгоо хэрэгтэйг алхам тутамд сануулах шиг болдог. Харин салбарын яам болон холбогдох бусад байгууллагынхан үүнийг хараагүй, мэдээгүй мэт явсаар багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь тэд үүнийг олон талаар судалж, тодорхойлж, улмаар арга хэмжээ авч, тусламж, үйлчилгээ хэрэгтэй хэсэгт нь хүрч ажиллах ёстой. Ийм хугацаа ч байсан. Бас төсөв хөрөнгө ч гаргаж болохоор байж. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой, Засгийн газрын тусгай сангаас үүнийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломж байжээ. Харамсалтай нь, тэр боломж хэдийн алдагдчихаж.
2023-09-27
Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана
Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр болжээ. Энэ тухай зөвлөмжийг сайд нар болон Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байна.
2023-09-27
Falling Walls Lab-ийн үндэсний ялагч Берлинд болох тэмцээнд орно
Шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж арваннэгдүгээр сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.
2023-09-27