НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр хэмээн тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж буй.
"Дэлхийн аялал жуулчлал"-ын өдрийг угтан Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд өнөө жил олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулсан. Тухайлбал, өнөөдөр "Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэнг нийслэлийн төв талбайд нээж байна.