Тайгын малчин эмэгтэйчүүд байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ны дэргэдэх “Тайгын бэрүүд” бүлгийн гишүүдтэй уулзлаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумаас ирсэн малчин эмэгтэйчүүд орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа танилцуулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2023-10-03
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд юу хамаарах вэ
Хуулийн үйлчлэлд улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарна. “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг; "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлнэ. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх; хариуцлагатай байх; манлайлах; хамтач байх гэсэн зарчмыг баримтална.
2023-10-03
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилалыг шинэчлэв
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн санал боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулж хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны хүүхэд хамгааллын төсвийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулж “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилал”ыг шинэчлэв.
2023-10-03
Хушин ойн хувь заяа Засгийн газрын гарт байна
Уг нь самрыг зүй зохистой бэлтгээд байдагсан бол хушин ойг хамгаалахын тулд төрийн оролцоо, шийдвэрийг нэхэх учиргүй л дээ. Жишвэл, “Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд” гэж Аристотель хэлсэнтэй дүйж байгаа юм.
2023-10-03
Төмсний хураалт 50.7 хувьтай байна
26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо
2023-10-03