Эрчим хүчний үнэ тарифын талаарх сэтгүүлчдийн асуултад салбарын сайд Б.Чойжилсүрэн өчигдөр хариуллаа. Тэрбээр “Эрчим хүчний үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, бодит өртөгт нь хүргэх талаар олон жил ярьсан.
Эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого ирэх оны эхний хагаст тогтворжвол цахилгааны үнийг нэмэх тухай ярьж таарна. Ингэхгүй бол эрчим хүчний салбарын алдагдал энэ жил 200 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо бий.
Тэгэхээр эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос Украины дайнаас шалтгаалж дэлхийн эдийн засаг савласны дараа орлого тогтворжоог үй үед бид ийм шийдвэр гаргахаас болгоомжилж байна. Цахилгааны үнийг 2024 оны нэгдүгээр сараас нэмье гэсэн саналаа Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулсан. Энэ удаадаа жаахан харзнаж, иргэдийн орлого тогтворжин, баталгаажсаны дараа дахин ярихаар болсон” гэв.
Сайд мөн “Манай улсын эрчим хүчний хэрэглээ суурилагдсан хүчин чадлаас даваад удсан. Энэ асуудлыг ганц жилийн дотор шийдэж чадахгүй. Гэхдээ энэ өвөл арай тайван байж болно. Эхний ээлжид “Сонгино” дэд станц дээр 80 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлалын системийг арваннэгдүгээр сарын эцэс, эсвэл арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дорнодын цахилгаан станц дээр 50 МВт-ын эх үүсвэр нэмэгдэнэ.
Өнгөрсөн оныхтой харьцуулахад хэрэглээ 6-7 хувиар нэмэгдэж буй учраас өмнөх жилийн түвшинд хангачих байх. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын эх үүсвэрийг 2024 оны дөр өвд үгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. 2025 оны нэг, хоёрдугаар улиралд дараагийн 150 МВт-ын блокийг нь ашиглалтад оруулна. Ингэсэн тохиолдолд 2025 оноос эрчим хүчний жаахан нөөцтэй болж эхэлнэ гэсэн үг” хэмээн ярилаа. Ташрамд дурдахад, эл салбарын үйл ажиллагааны алдагдал 2010 онд 45.1, 2015 онд 18.9, 2020 онд 88.1, өмнөх жил 187.3 тэрбумд хүрсэн дүн бий. ОХУ энэ сараас Монгол болон зарим улсад эрчим хүч нийлүүлэхээ зогсоож, эсвэл хэмжээг нь бууруулж магадгүй гэж хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан. Энэ талаар ЭХЯнаас тодруулахад “Манайд эрчим хүч нийлүүлэхээ зогсоох талаар огт яригдаагүй” гэв.