Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн санал боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулсан юм.
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны хүүхэд хамгааллын төсвийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийнхэн, ээлжит хурлаараа “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилал”ыг шинэчилсэн байна.