Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд автобусны парк шинэчлэл хийж, БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх автобуснууд оруулж ирсэн нь олны анхааралд өртөж дуулиан тариад буй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Эрдэм транс”-ынхан он зассан автобус 10 гаруй жилийн турш үйлчилгээнд явуулж төсв өөс татаас хэмээн их хэмжээний мөнгө авч байсан хэрэгт захирал Я.Эрдэнэбилэгийг шалгаж байгаа . Тэгвэл тус салбарт ажилладаг “ТэнүүнОгоо”- гийнхон улсын нууцад хамааруулсан тендерт шалгарч оруулж ирж буй автобуснууд нь наад захын шаардлагыг хангааг үй, ашиглалтаас гарсныг нийл үүлж байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, БНСУ-д 10 жил ашиглаад үйлчилгээнээс хасагдсан унааг Вьетнамд капитал засвар хийгээд манай улсад өгч байж. Автобусны хөд өлг үүрийн хувьд “Евро-5” байхыг шаардсан атал “Евро-2” буюу DE-12, DE-2366 загварынх байгааг мэргэжилтн үүд хэлэв. Кузов нь зэвэнд амархан идэгдэж, мууддаг бөгөөд БНСУ-даа ашиглалтаас гарч актлагдсан автобусыг будаж, замаск тавиад засаж оруулж ирсэн нь тодорхой байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 2023 онд БНСУ-д үйлдвэрлэж буй бүх автобус доторх дизайнаа өөрчилс өн атал хуучин бүхээгтэйг авчирсан нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.
Энэ дуулиантай холбоотойгоор “ТэнүүнОгоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн Хан-Уул дүүрэг дэх гэр, Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь тус компанийн оффис, гүйцэтгэх захирал, өмнө нь нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Автобус-3” ХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ж.Эрдэнэбатын гэрт нэгжлэг хийсний дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 2-ны 00.30 цагийн үед албадан саатуулав. Тэдэнтэй хамт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төл өвл өлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярс үх нарыг цагдан хорьсон юм. Энэ дөрв өн хүнийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэг нээсэн аж. Өөр өөр хэлбэл, НХААГ-ын албан тушаалтнууд “Тэн үүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал олгосон, тус компанийнхан удирдан зохион байгуулж хамтран оролцсон гэж үзэж байгаа юм билээ. Тэднээс гадна нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатарх үү, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нараас ЭЦА-ныхан мэдүүлэг авсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэн үүнОгоо” ХХК-ийн удирдлагыг бусдыг залилан мэхэлсэн хэмээн яллагдагчаар тооцож ч болзошг үй. Учир нь БНСУ-даа хугацаа нь дууссан автобусыг шинэ, “Евро-5” стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй, утаагаа бүрэн шүүдэг гэх мэтээр хуудуутай тээврийн хэрэгсэл “шахсан” нь тодорхой болж буй билээ.