Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдрийн оройн 19.00 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах ... хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ.
Мэдээллийн дагуу хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байгаа аж.
Гуравхан хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор таван настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг бүртгэгдсэн.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.
Түүнчлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхаарууллаа.