Манай улс 2010 оноос хойш жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Ерөнхийл өгч У.Хүрэлсэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индрээс тэрбум мод тарих амлалт өгс өн 2021 оноос хойш Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээг өргөжүүлсэн юм.
Тэгвэл 2023 оны намрын мод тарих арга хэмжээг энэ сарын 4-16-нд, нийслэлийн есөн байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Богдхан уулын Айцын ам, “Баянгол”, “Гачууртын зам”, “Шинэ Налайх” болон IGM олон улсын цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар, Салхит дахь “Хайрхан” хөгжлийн төв, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Инчоны мөрөөдлийн төгөл зэрэг байршилд иргэд, аж ахуйн нэгж үүдээр мод тариулахаар сонгосон байна . Эдгээр газарт мод тарих хүсэлтээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, нийслэлийн Байгаль орчны газарт гаргах боломжтой аж. Ташрамд дурдахад,