Монгол Улсын Хүний эрхийн үндэсний зомисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран "Ажлын байр - Бэлгийн дарамтгүй орчин" сарын аяныг үндэсний хэмжээнд нэг сарын хугацаанд зарлалаа. 2023 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд зохион байгуулж эл аяныг НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм. Үр дүнд нь ажил олгогч, ажилтнуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, байгууллагад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх аж.
Аяны хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлага, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх эрх, урьдчилан сэргийлэх, ажлын байрны бэлгийн дарамтны үр дагавар, хор уршиг, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлэх талаарх ойлголт мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг Улаанбаатар хот болон аймаг орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулах аж.
Мөн ажил олгогчдод Женерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд чиг үүргээ биелүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын гарын авлага гаргаж түгээх, ажил олгогч, иргэд олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажлын байрны бэлгийн дарамтад холбогдох зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар хууль хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.