Хушин ойн 40 хувь доройтолд оржээ. Энэ ноцтой мэдээллийн талаар ярьж, бичээд жил тойрч байна. Гэтэл манайд 600 гаруйхан мянган га хушин ой бий. Энэ нь дэлхийн хушны ердөө 1.8 хувь болдог.
Ингэхдээ, эхэнд хэлсэн хушин ойн 40 хувь доройтолд орсон тухай баримтыг тоохгүй өнгөрч болохгүй юм. Тэгвэл энэ жилийн тухайд хушны самрын ургац “Бага” гэсэн дүн гарчээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран боловсруулсан “Сибирь хушин ойн самрын биологийн ургац тогтоох аргачлал боловсруулах” аргачлалаар газар дээр нь очиж ажиллаад 2023 оны хуш модны самрын ургацын үнэлгээг хийсэн байна.
Тодруулбал, Ойн газрын хоёр ажлын хэсэг хушин ойтой Архангай аймгийн зургаа, Өвөрхангай тав, Хөвсгөлийн хоёр, Булганы нэг, Хэнтийн гурав , Төв аймгийн дөрөв , Сэлэнгийн зургаан сум болон Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хаан уулын Дархан цаазат газарт хяналтын тооллого явуулж ээ. Эндээс дээрх дүгнэлтийг гаргасан байгаа юм. Тиймээс ойн мэргэжилтн үүд, мэргэжлийн байгууллагуудаас ийм бага ургацтай жилийг ашиглаад экспортыг хориглох замаар хушин ойг “амраах” боломж байгааг хэлж байна. Ийм шийдвэрийг Засгийн газар, БОАЖЯ гаргах учиртай болжээ .
Уг нь самрыг зүй зохистой бэлтгээд байдагсан бол хушин ойг хамгаалахын тулд төрийн оролцоо, шийдвэрийг нэхэх учиргүй л дээ. Жишвэл, “Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд” гэж Аристотель хэлсэнтэй дүйж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өвөл хаврын заагаар хууль бус самрын бизнес эрхэлдэг гадаадын иргэд нутгийнхан голдуу самар бэлтгэх хүмүүст урьдчилаад мөнгө тараачихдаг. Мөнгийг нь авчихсан манайхан наадамтай зэрэгцээд ой руу “орчихно”.
Тэгээд самар нь түүхий хуш модыг мунаар балбадаг. Ийм л үйл ажиллагаа ойд өрнөдөг . Хушны боргоцойг ингэж модон мунаар түншиж унагаах нь модны холтос болон модлогийг гэмтээх, улмаар өвчлөх, хортон шавжинд нэрвэгдэхэд хүргэдэг. Дээрээс нь , болц гүйцээг үй боргоцой нь давирхай ихтэй байдаг тул дээрх байдлаар модны гол ишийг мун аар цохиж, самрыг унагааж байгаа нь гол ишийг гэмтээдэг. Улмаар хатах, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбараас хоёр жилийн өмнө гүйцэтгэсэн нийслэл хотын ногоон бүсийн хушин ойн моддын төлөв байдлын үнэлгээнээс үзэхэд, ойн моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч буй, 30 гаруй хувь нь өсөлт нь зогсож доройтсон ангилалд хамаарагдаж байна. Харамсалтай нь , энэ бүхэн тухайн самрыг бэлтгэж буй хүмүүс, захиалан авч байгаа гаднынхан голдуу нөхдөд хамаагүй. Тэднээс хушин ойг, хуш модыг хайрлах, хамгаалах талаар ёс суртахуун хүлээгээд нэмэргүй. Тиймээс л төрийн оролцоо, тодорхой хэлбэл, Засгийн газрын шийдвэр хэрэгтэй болчихоод байгаа юм. Ер нь бол хушин ойг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн. Ингэж бага ургацтай жилд нь экспортлохыг хориглохоос гадна үрээр тарьж ургуулах зэргээр нөхөн сэргээх хэрэгтэй болжээ.
Дэлхий дээр Сибирь, Солонгос гэх хоёр зүйлийн хуш мод байдаг. Эдгээр нь зөвхөн Орос, Монголын газар нутагт л тархан ургадаг байна. Манай орны хуш мод нөөцийн хэмж ээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү. Гэвч дэлхийд байх нөөц нь бага учраас Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 наснаасаа эхлэн үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг. Хуш модны эдийн засгийн ач холбогдлыг бүгд мэднэ. Чухамдаа тэр ач холбогдол нь өнөөд өр хушин ойг доройтолд хүргээд байгаа юм.
Мөн экологийн талаасаа чухал ач холбогдолтой шилмүүст мод аж. Хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төр өл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орч ин, хүнс, тэжээлийн бааз, нөөцөө с гадна хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчныг бүрд үүлдэг. Ерөнхийдөө хушин ой нь бактер устгах чадвартай юм байна. Фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэрш үүлдэг. Тийм тул хушин ойг эмчилгээний зорилгоор ашигладаг байна. Хушны үрийн жил хэдэн жилийн зайтай тохиолддог боловч давтагдах тогтсон хугацаа байдаггүй. Модлог ургамал үр их гарсан жил эсийн пластид (хлоропласт, хромопласт, лейкопласт) ихээхэн хэмжээний шим тэжээлийн бодисыг үр үүсэхэд зарцуулсан байдаг. Зарцуулсан шим тэжээлийн бодисоо нөх өж авахад ургамалд тодорхой хугацаа шаардлагатай.
Иймээс модны үрээ өгөх давтамж ургамал шим тэжээлийн бодисоо нөхөж авахтай холбоотой биологийн нарийн үйл явц гэж үзэж болно. Модны үрийн ургац, давтагдах хугацаа нь зөвхөн модлог ургамлын биологийн онцлог төдийгүй, нарны идэвхжилийн үечлэл, ургах орчны нөхцөл, тухайн жилийн цаг агаарын нөлөө), хөнөөлт шавж ийн олшрол, хүний нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ мэтээр хушны ашиг тус их . Харин бид байгалиас заяасан хушин ой хэмээх баялгийг хайр найргүй сүйтгэсэн чигээр байвал устгах аюул энүүхэнд байна. Тийм харамсалтай жишээ олон бий. Зарим оронд байгалийн ойгоо юу ч үгүй устгаж, түүнийхээ сөрөг нөлөөллийг мэдэрч таримал ойн аж ахуйг хөгжүүлж байх жишээтэй. Манай өмнөд хөрш Хятад л гэхэд таримал ойгоогоороо алдартай болсон. Хятадад хүний гар хүрээгүй газар орон ер нь цөөхөн.
Тэд нэгэн цаг үед газар тариалан эрхлэхийн тулд ой модоо тайрч устгаж байсан. Харин одоо газар бүхэнд мод тарьж ойжуулах ажил хийдэг болсон. Эндээс үүдэлтэйгээр хятадууд “Хэн нэгийгээ баян болго ё гэвэл нэг атга модны үр өг” гэдэг ам дамжсан хэлцтэй хүртэл болчихоод байгаа аж. Ордост л гэхэд алтны олборлолтыг зогсоож, оронд нь ой “тариад” эхэлжээ. Манайд ч ийм арга хэмжээ авах цаг нь нэгэнт болсон. Гэхдээ нэн түр үүнд яг ийм бага ургацтай үед экспортыг хориглох шийдэл хамгийн зөв гарц болохоор байна. Тодруулбал, хушны самрыг их хэмж ээгээр зүй, зохисгүй бэлтгэж байгаа нь ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч, улмаар самраар хооллогч шувуу, мэрэгч ид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөхөд хүргэжээ.
Тиймээс л тухайн жилийн самрын ургацаас хамаарч, бага, дунд ургацтай жилүүдэд ойн зэрлэг амьтдын тэжээлийн хэрэгцээг алдагдуулахгүй байх, хушин ойн байгалийн аясаар нөхөн ургах хэвийн нөхцөлийг хангах шаардлагатай болж байна. Тиймээс шулуухан хэлэхэд, хушин ойн хувь заяа Засгийн газрын гарт байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ