Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Б.Отгонзул: Би аваргаа хамгаалж тоглохыг үргэлж хичээдэг

“Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Отгонзул даамаар хичээллэн богино хугацаанд амжилт гаргаж буй.
2024-12-09

Элсэлтийн шалгалтад 7190 хүүхэд хамрагджээ

Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтыг энэ сарын 5-нд улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Тодруулбал, монгол хэл, бичгийн болон түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн нийт 10 хичээлээр шалгуулагчид шалгалт өгсөн байна.
2024-12-09

Хүний эрх хамгаалагчдыг бэлдэв

Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрх хамгаалагч болгон бэлдэх сургалтыг энэ сарын 7-нд эхлүүлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм. “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн  сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутныг хамрууллаа.
2024-12-09

Энэ өвөл Монгол, Хятадад олон жилийн дунджаас хүйтэрнэ

БНСУ-ын Тэжон хотод өнгөрсөн сарын дундуур болсон “Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” сэдэвт 12 дахь удаагийн олон улсын хурлын үр дүнд үндэслэн тус бүс нутгийн цаг агаар, уур амьсгалын ерөнхий төлөвийг гаргажээ. 2024-2025 оны өвөл Монгол орны хойд, Хятадын баруун болон зүүн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, өмнөд хөршийн төв хэсэг, Солонгосын нийт нутгаар дулаан, Японд дунджийн орчим байх төлөвтэй гэнэ.
2024-12-09

“Цагдаагийн ажилтан байна” хэмээн худалдаа эрхлэгчдийг айлгадаг эрийг саатуулжээ

Цагдаагийн алба хаагчийн нэрийг барин, хувцсыг нь өмсөн иргэдийг айлган сүрдүүлж, залилж байсан эрийг хууль сахиулагчид саатуулан шалгаж эхэллээ. Иргэн О “Нэгэн хүн цагдаагийн ажилтнуудын нэрийг ашиглан залилаад байх шиг байна” гэсэн гомдол, мэдээлэл гаргасны дагуу шалгахад өмнө нь залилах болон өөр бусад гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн У гэх эр ийм үйлдэл гаргаж байсан гэнэ.
2024-12-09

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-12-09

Торгуулийн хэмжээ 450 000 төгрөгөөс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх нь

Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж эхэлсэн. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх юм. Харин хугацаанд нь төлсөн бол үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэхээр заасан.
2024-12-09

Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг харгалзан үзэж, амраах, эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирэх оны нэгдүгээр сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтныг 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох санал гаргаж, Боловсролын сайдад хүргүүлсэн юм. Үүний хариуд Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэцэрлэгийг амрааж болохгүй. Эцэг, эхчүүд ажлаа яаж хийх вэ. 12-1 дүгээр сард цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо буурдаг.
2024-12-09

Нарансэвстэйн боомтоор дамжуулан аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарна гэв

Нарансэвстэйн боомтыг сэргээх нь ямар ач холбогдолтой талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “БНХАУ-ын Ганьсу муж нь аж үйлдвэржилт, хoдoo аж ахуй, үйлчилгээ буюу аялал жуулчлалын салбараараа дамжуулан эдийн засгийнхаа үндсэн орлогыг бүрдүүлдгээрээ онцлогтой. Тийм ч учраас энэ бүс нутгаар дамжуулж, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна.
2024-12-09

28.3 тэрбум төгрөгөөр 32 000 зуух тараагаад утааг бууруулна гэв үү

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, тэсэж тэвчих аргагүй болсонд бухимдсан иргэд дүн өвлийн хүйтэнд төв талбайд жагсаж байхад хотын удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгөөр 32 000 зуух худалдан аваад, гэр хорооллын айлуудад тараах тендер зарласан байх юм.
2024-12-09

Хятад иргэд нэгнээсээ мөнгө нэхэж аминд нь хүрлээ

Нутаг нэгтнийхээ амийг хөнөөсөн хүн Ли Бо Ван гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэрэгт холбогдсон хоёр монгол хүний нэг нь Ерөнхийлөгч асны ахынх нь хүү А.Даяндорж гэдэг нь батлагдсан аж.
2024-12-09

Налайхт бие бялдрын түвшин тогтоох сорил төв байгуулав

Налайхт бие бялдрын түвшин тогтоох сорил төв байгуулав
2024-12-08

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг ЭНЭ сард зарлана

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.
2024-12-08

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
2024-12-08

Цас орж, хүйтрэхийг анхааруулав

09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
2024-12-08

Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20.000 айлын цогцолбор хороолол барина

Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
2024-12-07

“Women Owned” тохирлын тэмдгийг 50 гаруй компани авчээ

Бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Дэлхийн Худалдааны байгууллага, Олон Улсын худалдааны төв хамтран “She Trades” санаачилгыг 2017 оноос эхлүүлсэн юм. “She Trades” нь өнөөдөр дэлхийн 17 улсад салбартай өргөжиж, Монгол 2023 онд 15 дахь улс нь болж, МҮХАҮТ-ын дэргэд “She Trades” буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төв байгуулсан. Тус төв бизнес эрхлэж буй эмэгтэйчүүдийг дэмжиж, тэднй үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдгийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм.
2024-12-07

Монгол нүүдлийг ЮНЕСКО-д бүртгэлээ

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо хуралдаж байна. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэлээ. Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
2024-12-07