УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирэх оны нэгдүгээр сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтныг 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох санал гаргаж, Боловсролын сайдад хүргүүлсэн юм. Үүний хариуд Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэцэрлэгийг амрааж болохгүй. Эцэг, эхчүүд ажлаа яаж хийх вэ. 12-1 дүгээр сард цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо буурдаг.
Энэ сарын сүүлчээр сурагчид дөрвөн долоо хоног амарна. Сурагчдын амрах хугацаанд цэцэрлэгийн багачуудын ирц багасдаг. Бид судалж байна. Ирц цөөн, хүүхдийн аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзвэл багш нарыг ээлжээр амрааж болно. Гэхдээ эхлээд хүүхдүүдийн ирцийн судалгааг хийж, жилийн дундаж тоог гаргана. Үүний дараа багш нарыг долоо хоногоор ээлжлүүлэн амраах, эсэхийг шийдэх юм” гэв.
Ч.ТУЯА