Нарансэвстэйн боомтыг сэргээх нь ямар ач холбогдолтой талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “БНХАУ-ын Ганьсу муж нь аж үйлдвэржилт, хoдoo аж ахуй, үйлчилгээ буюу аялал жуулчлалын салбараараа дамжуулан эдийн засгийнхаа үндсэн орлогыг бүрдүүлдгээрээ онцлогтой. Тийм ч учраас энэ бүс нутгаар дамжуулж, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна.
Үүнд хоёр улсын Засгийн газар анхаарлаа хандуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх талаар бүх түвшинд хэлэлцсэн. Тийм ч учраас үүнийг Засгийн газрын тoлoвлoгooнд оруулсан” хэмээв. Иргэдийн зүгээс энэхүү боомтоор дамжуулан Талын мэлтэсийн алтны уурхайг ашиглах нь гэх шүүмжлэл гараад буй. Тэгвэл Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Дархан цаазат газрын аль ч бүсэд ашигт малтмал олборлох нь хуулиар хориотой. Тиймээс иргэдийн шүүмжлээд байгаа шиг асуудал үүсэхгүй” хэмээн тайлбарлалаа.