Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтыг энэ сарын 5-нд улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. Тодруулбал, монгол хэл, бичгийн болон түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн нийт 10 хичээлээр шалгуулагчид шалгалт өгсөн байна. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчийн 46.5 хувь буюу 1963 нь хамрагдсан байна. Харин элсэлтийн шалгалтыг 7190 хүүхэд өгчээ. Шалгалтын анхны оноог шалгуулагчдад шууд мэдээлсэн аж. Харин хэмжээст оноог 24 цагийн дараа Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулдаг бөгөөд шалгуулагч нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан дүнгээ харах боломжтой юм байна. Өвлийн элсэлтийн шалгалтын 21 аймаг, зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн байранд зохион байгуулжээ.
Ташрамд дурдахад, элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулж буй. Мөн гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцож байна. Өөрөөр хэлбэл, элсэлтийн болон олон улсын шалгалтын аль өндөр үнэлгээгээр сургуульд элсэх боломжтой.
Ч.БОЛОР