Манай шүүгчид БНТУ-ын Хууль зүйн дэд сайдтай уулзлаа
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз, Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур, Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2023-10-05
"85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 122 иргэнийг аварсан"
Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
2023-10-05
УИХ-ын Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр (2023.10.05) хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан явуулав.
2023-10-05
ОУПХ-нд “гишүүн-байгууллага”-аар элсэв
Энэ чуулганд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг 88 улсын 409 төлөөлөгч оролцож, “XXI зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон аж.
2023-10-05
Улс төрийн шалтгаанаар тоглохоос татгалзав
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Сепахан”-ы цэнгэлдэх хүрээлэнд, хоёр багийн сэлгээний суудлын дунд генерал Касем Сулейманигийн цээж баримал байсан нь “Аль-Иттихад”- ыг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ . К.Сулеймани бол Саудын Арабын дайсанд тооцогддог хүн байв.
2023-10-05
“Хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой”
Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалтын 500 гаруй нууц гэрээг ил болгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, уурхайн амны үнээр гэрээ байгуулдгийг зогсоож хилийн ханшаар тогтоосон байна.
2023-10-05
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хамтарсан баг байгуулав
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, соёлын яам хамтарсан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
2023-10-05
Хүннүгийн язгууртны дурсгалыг байгалийн нээлттэй үзмэр болгохоор ажиллаж байна
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Энхболд “Манай хүрээлэнгийн зүгээс ил музей болгох булшны өнгөн хөрсийг цэвэрлээд, эхний ээлжийн зураг авсан. Ирэх жил улсаас төсвийг нь баталбал археологийн малтлага, судалгааг үргэлжлүүлэх юм.
2023-10-05