Богдхан уулын суурьшлын бүс бүхий хэсэгт буга элбэг үзэгдэх болсон талаар иргэд нийгмийн сүлжээнд бичиж, зураг, дүрс бичлэг түгээсээр байна. Мөн буга мотоциклтой залуус руу дайрч, мөргөж, гэмтээсэн үйл явдал саяхан болсон. Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэлээ. Бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе тохиож буй энэ үед эл амьтны шилжилт, хөдөлгөөн эрчимжиж, дайр нь ууртай шир үүн болдог гэнэ. Ойртох, цочоох үед хүн рүү дайрах, мөргөх үйлдэл гаргадаг аж. Иймд иргэдийг ойн сан, тусгай хамгаалалттай нутгийн орчны бүс бүхий газарт зориулалтын зам, маршрутаар зорчиж, зэрлэг амьтдыг үргээж цочоохгүй, дуу чимээ гаргахгүй байхыг байгаль хамгаалагчид анхааруулав. Буга хүн рүү дайрсан гэсэн дуудлага, мэдээлэл уг хамгаалалтын захиргаанд энэ намар цөөнгүй бүртгэгджээ.