Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Засаг даргаар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргаснаа танилцуулсан. Энэ талаар ХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, улмаар нийслэлийн Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэх юм байна. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, түүнийг бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) хэлбэрээр ажиллуулах нөхцөл бүрдүүлэх гэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газраас байгуулсан Оюутолгойн гэрээ, “5Ш” ажиллагаа зэрэг хэд хэдэн чухал ажлын хэсгийг хариуцаж буй.
Тэгвэл энэ олон ажлын хэсгийг нь салбар хариуцсан сайд нарт болон түүний орны хүнд “тарааж” өгөх юм байна. Мөн нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд хотод “5Ш” ажиллагааг идэвхжүүлэх, шалгалт хийх, эрх зүйн орчныг шийдэх, бүтцийн реформ хийж зарим дүүрэг, хороог нэгтгэх, төлөвлөлтгүйгээр газар олгох болон хот байгуулалттай холбоотой алдааг засах үүргийг Ерөнхий сайд яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгосон аж.
Д.Амарбаясгалан сайд “2022 онд Авто замын түгжрэл бууруулах үндэсний хороо байгуулсантай холбоотойгоор хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг нь нийслэл хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх байсан. 15 жил парк шинэчлээг үй учраас тус хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын багцад 320 тэрбум төгрөг хуваарилсан. Мөн хувийн 17, нийслэлийн өмчит хоёр аж ахуйн нэгж оролцсон уулзалт хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргахаар болсон. Ажлын хэсгийнхэн нэг удаа миний өрөөнд хуралдаад, нийтийн тээврийн үйлчилгээг либералчлах нь зөв, татвар төлөөгчдийн мөнгөөр алдагдал бууруулдгийг засах ёстой гэж үзсэн юм. Ийм чиглэл аваад Ж.Сүхбаатар ажилласан. Гэвч либералчлах бодлогоо хэрэгжүүлж чадааг үй. Харин 320 тэрбум төгрөгөөр тендер зарлаж, нийслэлд эрхээ шилжүүлсэн. Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй нэг ч уулзаж байгаагүй. Мэдээлэл сонсоход Дархан- Уул аймгийн хүн юм шиг байна, тиймээс тус аймгийн гаралтай улстөрчид дэмждэг гэсэн. Энэ бол олон улстөрч, хувийн хэвшлийнхний анхаарлыг татдаг салбар. Тиймээс хувьчилж авахын тулд жил бүр томруулж ирсэн. Үүнийх нь эсрэг Засгийн газраас бодлого хэрэгжүүлсэн нь зарим хүний уур бухимдлыг төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй” гээд “ногоон автобус”- ны хэрэгт ямар ч оролцоогүй, миний чиг үүрэг нь ч биш хэмээв. Мөн хариуцлага алдсан хүмүүс өөрөө уначихаад хэн дэгээдэв гээд байж болохгүйг санууллаа.