Залуус төв талбайд үзэл бодлоо илэрхийлж жагсаж байна. Жагсаалд оролцож буй дуучин Б.Жавхлантөгс “Зүрх сэтгэлээрээ жагсаалд нэгдэж байна. Монголын төрд дандаа хулгайч гарчээ. 30 жил төр барьчихаад ганц олигтой хууль алга. Яг Африк шиг болох нь. Хэн дуртай нь гаднаас ирээд Монголд мөнгө угаачихаад гараад явж байна. Тиймээс хуулиа чангатгах хэрэгтэй. Залуу хүний хувьд тэсэж сууж чадахгүй болоод гарч ирлээ.
Хуулиа чанартай батлаад олигтой баталж чадахгүй бол төрд гарсан хүмүүс зайлах хэрэгтэй. 12 настай охиныг авч явсан этгээд өмнө нь ял эдэлж байсан гэж сонслоо. Хууль муу учраас дорхноо гарч ирээд дахиад хэрэг үйлдэж байна. Мөн цахим орчинд батлагдаагүй мэдээлэл тарааж, гэмт хэрэгтэнд зугтах боломж олгож байна.
Би Японд жил гаруй хугацаанд замын ажил хийж байгаад ирлээ. Монголд олигтой зам алга, стандарт алга. Ядаж ганц ч усны хаялга алга, чанаргүй. Талбайн хойхно тавьсан шинэ зам дараа жилийн бороонд урсах байх. Японы бараа бүтээгдэхүүний үнэтэй Монголынх адил байна. Бараа бүтээгдэхүүний үнэ 6 сарын өмнөхөөс 3 дахин өсжээ. Талх, сүү үнэтэй байна. Мах л жаахан хямд байна. Бусад бараа Японы өртгөөс үнэтэй юм. Монголд ирээд сар болоход л алс хол хөдөлмөрлөж олж ирсэн мөнгө үндсэндээ дуусаж байна”