С.Жамбалжамц азийн наадмын дугуйн тав дахь медалийг авчирлаа. БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 13 дахь өдөр дугуйн засмал замын эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд Ази тивийн хүрэл медальт С.Жамбалжамц 4:31.11 цагийн амжилтаар хүрэл медаль хүртэв.
С.Жамбалжамц олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулсан ба олимпод уралдах дугуйчдыг энэ сарын 17-нд албан ёсоор зарлах юм. Тэр 1990 оноос хойш тасарсан Азийн наадмын медалийг эх орондоо авчирч, Азийн наадмын тав дахь медалийн эзэн боллоо. Хамгийн сүүлд “Бээжин-1990” Азийн зуны спортын наадмын бөөн гараатай төрөлд Д.Төмөр-Очир хүрэл медаль хүртэж байсан бол тус наадмын багийн төрөлд Монголын дугуйчид мөнгөн медаль хүртэж байв.
Харин үүнээс өмнө “Теран-1974” Азийн наадмын багийн төрөлд мөнгө, “Дели-1982” Азийн наадмын бөөн гараатай төрөлд Ц.Ганболд мөнгөн медаль хүртэж байлаа.