Лондон хотноо өнгөрсөн сарын 24-27-нд болсон Олон улсын прокуроруудын холбоо (ОУПХ)-ны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төл өөлөгчид оролцсоныг бид өмнө нь мэдээлсэн.
Чуулганы үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар УЕПГ нь дэлхийн 177 орны 350 000 гаруй прокурорын төлөөлөл бүхий олон улсын сүлжээний албан ёсны “гишүүн-байгууллага” болжээ.
Тус байгууллагад элссэнээр манай прокурорын байгууллага олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт шинэ тутам гарч буй мэдээ мэдээллийг шуурхай солилцох, бусад орны прокурорын байгууллагатай олон талт уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, прокурор солилцооны болон бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж буй аж.