Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл охины эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги оролцохоор болж, өнөөдөр өглөө 07 цагт эрлийн ажиллагаа зохион байгуулж буй аймаг руу хөөрлөө.
Тухайн багийн бүрэлдэхүүнд нисгэгч инженер, цагдаагийн алба хаагчид багтсан байна.