Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага буюу MNS 7012:2023 стандартыг Стандарт, хэмжил зүйн газраас баталжээ. Уг стандартыг ХНХЯ-ны холбогдох мэргэжилтн үүд болон МУБИС-ийн багш нар хамтран боловсруулсан аж. Улсын хэмжээнд ийм 43 төв бий гэнэ. Тухайлбал, бүх аймаг, дүүрэг болон 10 000-аас дээш хүн амтай 13 сум Залуучуудын хөгжлийн төвтэй юм байна.
Гэсэн ч тэдгээр төв нь нэгдсэн тодорхойлолт, стандартгүй, улмаар үйлчилгээний чанар, хүртээмж нь харилцан адилгүй байжээ. Ялангуяа үйлчилгээний үр дүнг илэрхийлэх шалгуур үзүүлэлт тодорхойгүйгээс зорилтот бүлэгт бүрэн хүрч ажиллаж чадаж буй, эсэхийг нь үнэлэх боломжгүй байж. Тиймээс дээрх стандартыг баталсан аж. Ингэснээр хөгжлийн төвүүдийн үйлчилгээний жишиг зардлыг тооцон, төсвийг нь хуваарилахдаа орон нутгийн залуучуудын тоо, насны бүлэг зэрэг хүчин зүйлийг харгалзах боломж бүрджээ.
Мөн төвүүдийн үйлчилгээний төрлийг тодорхойлох, тэдгээрт тавигдах нэгдсэн шаардлага, шалгуур үзүүлэлт үүдийг тусгасан байна. Стандартын дагуу аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүдэд үнэлгээ хийх, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, цаашлаад хүний нөөцийг чадавхжуулах, стандартад нийцүүлэх ажлуудыг холбогдох байгууллагынхан эхлүүлээд буй гэнэ.