Хилийн чанадад Монголыг төлөөлж буй байгууллагын удирдлагад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой
“ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна.
2023-04-20
ХААДС-г мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд тоносоор байх уу
Дээрх сангийн албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2022 оны гуравдугаар сард шалгаж эхэлсэн юм.
2023-04-20
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн албан тушаалтны өрөөнд нэгжлэг хийлээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдах албан тушаалтны өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичиг баримтууд, гэрээнүүдийг хураан авлаа. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод холбогдох хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн аж.
2023-04-19
Сувилагч нартаа цол олгуулна хэмээн Цэргийн төв эмнэлгийн эмч хахууль авчээ
эргийн төв эмнэлгийн офицерт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тус ЦТЭ-ийн офицер нь нэр бүхий сувилагч нарт ахлагч цол олгуулна хэмээн тус бүрээс нь гурван сая төгрөг шаардаж хахууль авсан аж. Удалгүй хоёр сувилагч ч зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүнд орсон гэнэ.
2023-04-19
Өнгөрсөн долоо хоногт хүн амины хэрэг 5 бүртгэгджээ
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023.04.10-14-ний өдөр/ хэрэг бүртгэлтийн 28 083, мөрдөн байцаалтын 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
2023-04-17
Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ. Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.
2023-04-14