БНХАУ-ын дарга Ши Жинпин гол албан тушаалуудад шинээр томилгоо хийж эхэлсэн явдал 1970 онд төрсөн үеийнхний дундаас залгамжлагчийг бэлтгэж буйг илтгэж байх талтай гэж Bloomberg мэдээлэв
Энэ жил Хятадад удирдах албан тушаалын тавны нэг орчмыг залуу хүмүүсээр солихоор зэхжээ. 2030-аад он гэхэд эдгээр албан тушаалтнууд 60 орчим настай байх бөгөөд ихэнх төрийн албан хаагчид карьерынхаа оргилд хүрсэн байх үе юм.
Азийн нийгэмлэгийн улс төрийн хүрээлэнгийн Хятадын төвийн шинжээч Нейл Томасын үзэж буйгаар Ши Жиньпин албан тушаалдаа удах тусам түүний залгамжлагч 1970-аад оны үеэс гарч ирэх магадлал өндөр байгаа аж.
Тэдгээр хүмүүсийн дундаас эдийн засгийн өндөр хөгжилтэй Жэжян мужийн захирагч , бус нутгийн хамгийн залуу удирдагч Лиу Жиэд анхаарлаа хандуулахыг нийтлэгчид санал болгожээ.