Шатахуун түгээх станцын түгээгч шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, “Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлах "Содмонгол” ШТС-д гал гарч байна” гэх дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад 09.00 цагийн үед иржээ.
Тус аймгийн "Содмонгол" ШТС-д ажиллаж байсан 27 настай эрэгтэй ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадаа шатаж амиа алдсан байжээ. Одоогоор ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.