Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “5 ханатай Монгол гэр алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын II хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тус тоотод суух 35 настай, эмэгтэй “С” гэгчийн 5 ханатай Монгол гэрийг 28 настай, эрэгтэй “С” гэгч хулгайлж, бусдад худалдан борлуулсаныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.