Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нийт 1776 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1406 гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 19-нд нийт 1776 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1406 зөрчлийн шинжтэй, 117 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж.
Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 92 гарсан бол, хулгайн хэрэг 38, хүний биед халдах хэрэг 62 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлж, 117 хүнийг эрүүлжүүлжээ.
Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.