“Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь гэр болон албан өрөөнд нь өчигдөр АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийлээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж ийнхүү нэгжсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Харин Л.Наранбаатар зарим цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид “Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч болгон гүтгэсэн. Одоо харин авлигач болгохоор улайрч байна. Би хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин, шаардлагатай мэдээллийг гаргаж өгсөн. Хийсэн буруу зүйл надад байхгүй учраас санаа зовохгүй байна” хэмээжээ.