Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.