Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023.04.10-14-ний өдөр/ хэрэг бүртгэлтийн 28 083, мөрдөн байцаалтын 2612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 246 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
- Хүнийг алах 5,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89,
- Өмчлөх эрхийн эсрэг 109,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12,
- Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 6,
- Хууль сахиулагчийг эсэргүүцэх 3,
- Хүүхдийн эсрэг 2,
- Цахим мэдээлэлд хууль бусаар халдах 2,
- Заналхийлэх 1,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3,
- Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 7 хэрэг байна.