Цэргийн төв эмнэлгийн офицерт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тус ЦТЭ-ийн офицер нь нэр бүхий сувилагч нарт ахлагч цол олгуулна хэмээн тус бүрээс нь гурван сая төгрөг шаардаж хахууль авсан аж. Удалгүй хоёр сувилагч ч зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүнд орсон гэнэ. Уг нь хахууль авч зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүнд багтаан цол олгуулсан асуудлыг зарим эмч, сувилагч нь БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабт мэдэгдсэн ч хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй цэргийн эмчийн нөхөр нь БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт ажилладаг учраас эмч, сувилагч нарын гомдлыг хав дарсан байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Юу тайч тухайн офицерт Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй аж.