Хониндоо яваад сураггүй болсон охины цогцсыг ТАВАН жилийн дараа оллоо
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.
2023-05-05
Гаалийн албан тушаалтнуудад торгох ял оноов
НПГ-аас Б.Оюундэлгэрт Эрүүгийн хуулийн хуулийн 22.4-4, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар, Ж.Баттогтох, .Оргилмаа нарт мөн хуулийн 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх хэргийг гурван өдрийн турш хэлэлцсэн байна. Шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 саяыг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2023-05-05
Замын хашлагатай холбоотой авлигыг таслан зогсооно гэв
“Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь Авлигын эсрэг хуулийн 6.1.12-т заасны дагуу авто замын салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, таслан зогсоох, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод, аюулгүй хүргэх, хүнд суртал чирэгдлийг арилгах аж. Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн ЗДТГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, тохижилт үйлчилгээний болон явган хүний зам засварын ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцлоо
2023-05-04
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлнэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2021 оны 6-7 дугаар сард “Зүүн мандал агро” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 14 га талбайн авто зам дагуух хэсгийн 1.37 га-д 66 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх 7000 шахам шоо метр дайрга буулгуулсан аж. Нийт 406 машинаар тооцогдох дайргыг үнэ төлбөргүй буулгуулснаас гадна Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн Ш.Оргилыг буруутгаж буй юм.
2023-05-04
ГИХГ-ын мэргэжилтэн хятад иргэдэд виз гаргаж өгөхийн тулд хахууль авчээ
Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж. ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ.
2023-05-02
Хүрэн баавгайг бамбарууштай нь агнажээ
Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн
2023-05-01