Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 450 км, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн зүгт 100 км/-т. Том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 20.10 цагт хүлээн авсан аж.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн Ам /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч Б /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 05.07-ны өдрийн 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.