Палеонтологийн ховор олдворуудыг гадаад, дотоодын иргэдэд худалдахаар тохиролцон бэлтгэж байсан хэргийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Дархан-Уул аймагт оршин суух хаягтай М гэх эр үлэг гүрвэлийн чулуужсан өнд өг, яснууд, амьтдын олон тооны чихмэл, эд эрхтнийг худалдах гэж байж. Эх сурвалжуудын мэдээлснээр палеонтологийн олдворууд нь олон мянгаас, олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд бүгд соёлын биет өвд хамаардаг аж.
Тухайлбал, 15 000-30 000 жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан болох савагт хирсийн чулуужсан ясыг эд мөрийн баримт болгож хураан авч, холбогдох байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулж баталгаажуулжээ. Мөн Цэрдийн галавын үед хамаарах 71-65 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэсэн хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс түүнээс хураан авсан аж. Бас дээрх иргэн М-ынхаас матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл хураажээ. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д багтсан эдгээр амьтныг ямар аргаар чихмэл болгож авсныг нь тогтоохоор цагдаагийнхан шалгалтаа үргэлжл үүлж буй юм.
Палеонтологийн ховор олдворууд худалдах гэж байсан М-д Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсх үл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсх үл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 25.5-ын “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсх үл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Үүнээс гадна Дундговь аймгийн Прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нарт Эрүүгийн хуулийн 25.2-1-т заасан “Түүх, соёлын үл хөдл өх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах” гэсэн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэд хамтран Дундговь аймгийн нутаг дахь эртний хиргисүүрүүд ухаж, тоносон хэрэгт холбогдсон аж.