Цагдаагийн байгууллагаас иргэн Л.Б нь энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх зөрчил үйлдсэн тул шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн.
Анхан шатны шүүх саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд Л.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь:
Нийгэмд тогтсон гэр бүлийн харилцааны хүрээнд зөрчилд холбогдогч Л.Б нь хохирогч болох өөрийн төрсөн хүү Б.Э-д хандан “...чи аав нь байж байнга утас оролдох юм, нүд муутай хүүхдэд утас үзүүллээ, хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож анхаарал хандуулах хэрэгтэй...” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан байна. Үүнээс болж хэрүүл маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийг хүлээнэ. Иймд Л.Б эцэг хүний хувьд зүй ёсны шаардлага тавьсан үйлдлээс болж хэрүүл маргаан үүсэж, бусдын амгалан тайван байдал алдагдсан үйл баримтад түүнийг буруутгах нь учир дутагдалтай байх тул түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.