Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар 2-4-р багийн нутаг дэвсгэр, Яхь нуурын БНГ, Галын гол дагуу үхсэн малын сэг зэм цуглуулан сумын устгалын цэгт булж, устгах ажлыг дөрөвдүгээр сарын 20-27-ны өдөр зохион байгуулжээ.
Галын гол дагуу бог мал 24 , бод мал 37, Яхь нуурын орчим 16 бод, бэлчээр нутгаас бог 43, бод 29, нийт 139 толгой малын сэг сэм цуглуулж устгасан гэнэ. Малыг тэмдэг, тамгаар нь тодорхойлж малчин иргэдэд үхсэн малын сэг зэмийг устгалын цэгт цуглуулан хаях үүрэг өгч хяналт тавин бүрэн цэвэрлүүлж дууссан хэмээн Дорнод аймгийн УТГын захиргаанаас мэдээллээ.