“Капитал”-д хохирол учруулсан Монголбанкныхны хэргийг хэрхэх вэ
Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Үүний дагуу прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Төвбанкны нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө давуу байдал олгож, хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй болохоор ямар нэг мэдээлэл нэмж хэлэх боломжгүй. АТГ-ын харьяалан шалгаж байгаа хэрэг” гэсэн юм. АТГ-ынхан “Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй” хэмээлээ.
2023-05-16
Өмнөговийн хилийн цэргийнхэн албан тушаалаа урвуулсан хэрэгт дахиад холбогджээ
“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ХХЕГ, түүний харьяа анги, салбарын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй үйлдэлд холбогдож, заримынх нь гэм бурууг шүүх тогтоогоод буй. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Монгол, Хятадын хооронд нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн автомашинуудыг хилээр шалгалгүй нэвтрүүлснийхээ төлөө багагүй хэмжээний хахууль авсан хэмээн торгох ял шийтгүүлээд буй.
2023-05-16
Э.Бат-Амгаланшиг 152 “шантаажчин”-тай болох уу
Харин сүүлийн өдрүүдэд яриад байгаа үг, үйлдлүүд нь хуулийн хязгаар давж, УИХ-ын гишүүний хийх ажлаас халиад явчихлаа. Э.Бат-Амгалан 2023 оны тавдугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн I хорооны нутагт, РЦНК-гийн урд байдаг газарт очив. Эндхийн газарт нэр бүхий компани спорт цогцолбор бүхий хотхон барихаар болжээ. Харин хэсэг хүн “Бариулахгүй” хэмээж буй аж.
2023-05-16
Эмийн үнийг 30 хүртэлх хувиар нэмж борлуулсныг тогтоолоо
Түүнчлэн үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 17.5 хувь нь хүний нөөцийн дутагдалтайг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн эмийн сангуудын 46.8 хувь нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор иргэдэд үйлчилсэн зөрчил илрүүлжээ. Үүнээс гадна эмийн үйлдвэр, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт олгодог нь үнэ нэмэгдэх шалтгаан болсныг ажлын хэсгийнхэн тодотгосон аж. ЭМЯ, ШӨХТГ, ЭМДЕГ зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ.
2023-05-15
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв
Хил хамгаалах байгууллагатай холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангид энэ сарын 5-нд хугацаат цэргийн албанд татагдсан 22 настай байлдагч Х цэргийн байрандаа нас баржээ. Энэ сарын 12-ны 05.50 цагт цэргүүдийг сэрээхэд байлдагч Х орноосоо боссон ч ухаан алдаж унан, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэнэ. Тус аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаач цэргийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхээр болжээ. Магадгүй ямар нэг суурь өвчтэй байсан хүнийг цэрэг татлагын комиссынхон тоогоо гүйцээхийн тулд үзлэгийг дутуу дулимаг хийснээр өвчнийг нь илрүүлэлгүй амиа алдсан байх магадлалтай аж.
2023-05-15
ОБЕГ-ын аврах ажиллагааны сургалтын нисдэг тэрэг осолдлоо
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)- ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид бүртгэлтэй, “Cabri-G2” загварын сургалтын нисдэг тэрэг өчигдөр 09.50 цагийн орчимд Буянт-Ухаа дахь нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдлоо. Франц улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулж, “EC-145” загварын гурав, сургалтын нэг нисдэг тэрэгавсан билээ. Үүний нэг болох сургалтын, хоёр хүний суудалтай нисдэг тэрэг өндрөөс унасан аж.
2023-05-11