Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны 02.20 цагт Булган аймгийн Бүрэгхангай сумын гурав дугаар баг Их тохойрол гэх газар эрэгтэй хүн автомашинд дайруулж нас барсан гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад СБД-ын 16 дугаар хороо тоотод оршин суух 35 настай эрэгтэй Г-г Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр багт оршин суух 22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.