Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)- ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид бүртгэлтэй, “Cabri-G2” загварын сургалтын нисдэг тэрэг өчигдөр 09.50 цагийн орчимд Буянт-Ухаа дахь нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдлоо. Франц улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулж, “EC-145” загварын гурав, сургалтын нэг нисдэг тэрэгавсан билээ. Үүний нэг болох сургалтын, хоёр хүний суудалтай нисдэг тэрэг өндрөөс унасан аж.
Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өгөв. Тэрбээр “ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “Cabri-G2” загварын, MT-109 дугаартай, сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр тавдугаар сарын 10-ны 09.01 цагт хөөрч, 09.50 цагийн орчимдбуух үедээ талбайн шороон зурвастунасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт дөрвөн удаа нислэг үйлддэг. Тухайн үед сурагч нисгэгч ганцаараа ниссэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Түүнийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан. Одоо ослын газарт Агаарын цэргийн командлал, цагдаа, ИНЕГ, прокурор, шүүх шинжилгээний газар зэрэг мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Хохирлын хэмжээг тогтоосны дараа олон улсад нэр хүнд бүхий даатгалын компани хохирлыг барагдуулна” гэв.
“Cabri-G2” загварын сургалтын нисдэг тэргийг осол гарах үед Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид 2021 оноос ажиллах болсон, дадлагажигч нисгэгч Цогжавхлан ганцаараа жолоодож явсан бөгөөд хөнгөн бэртсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Сургалтын эл нисдэг тэргийг өнгөрсөн жил бас осолдуулж гэмтээснийг нисэхийн салбарын олон эх сурвалж хэлдэг ч онцгой байдлын байгууллагынхан хавдараад өнгөрөөж байв. Уг нисдэг тэрэгний сүүлний сэнсээ тогтоодог балк нь гэмтэж, онцгой байдлын албаныха нөөрсдөө засаж байгаа хэмээн ангаартаа оруулсан гэдгийг нисэхийн салбарынхан баталж байв. Магадгүй энэ удаагийн осол нь өмнөх гэмтлээс үүдэлтэй, жолоодлого алдагдсан байхыг ч үгүйсгэхгүй.