Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 4.2 км, сумын төв/-д Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 23.06 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас “Соёмбо цогцолбор” гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан “Кровн” загварын суудлын автомашин мөргөж, А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.