Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 21.07 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн.Б /61 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 7 минут ажиллаж 22.17 цагт эсэн мэнд гарган тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгсөн.