Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Гичиг багийн Талын хонхор хорооллын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 10-ны өдрийн 17.46 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт М /54 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.