Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

С.Тунгалагтамир: ХБИ-ний ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог нэвтрүүлэхээр ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон зарлаж, тус сарыг Аутизмыг таниулах сар хэмээн НҮБ-ын гишүүн орнууд 2008 оноос тэмдэглэж ирсэн. 
2023-04-03

 Жорлонгоо шийдчихээд жуулчдыг урья

   -ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нянгийн бохирдол илэрчээ. Судлаачид үүнийг гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас газарт шууд нэвчиж байгаатай холбоотой гэж дүгнэсэн юм. 
2023-04-03

“Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа ч аюултай” 

Дотоод орчны бохирдлын улмаас хүүхдүүд олон төрлийн өвчлөлд өртөж байгаа талаар мэргэжлийн эмч, судлаач нар өчигдөр уулзаж, мэдээлэл солилцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг арга хэмжээг санаачилсан юм. Элуулзалтаар сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг голчлон хөндлөө. “Хүүхэд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэг, сургуулийг засахдаа хамгийн хямд, муу материал ашиглаж байна. Наймдугаар сард засвар эхлүүлээд, есдүгээр сард будаг нь ханхалсан танхимд хүүхдүүдийг хүлээн авдаг. Үүнээс болж хэчнээн хүүхэд хордож, хүндээр өвчлөхийг бид мэдэхгүй.
2023-03-31

ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь эмс заслаа амжилттай хийлээ

   Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилтай хийлээ.
2023-03-30

Био “сэлбэг хэрэгсэл”-ийг хэвлэх нь аврал

Хүн төрөлхтөн технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд биологийн эд, эрхтнийг принтерээр хэвлэдэг болж байна. Үүний ачаар донорын эрхтэн хүлээж нас барах тохиолдол эрс буурч, ая хүнийг аврах боломжтой. Зөвхөн АНУ-д гэхэд өдгөө барагцаагаар 100 000 гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж буй гэсэн статистик байна. Өнөөгийн байдлаар 3D принтерээр судас, арьс, мөгөөрс болон зарим эрхтнийг хэвлэдэг олон давхаргат цогц бүтэц бий болгоод буй. Хэдийгээр ийм дэвшилд хүрсэн ч ашины бүтээгдэхүүнийг хүнд шилжүүлэн суулгасан нь ердөө ганц жилийн өмнөх явдал. Олон улсын эрдэмтдийн багийнхан 2022 онд 3D принтерээр хэвлэсэн эрхтнийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ. Микротиа буюу төрөлхийн чихний дэлбээний дутуу хөгжилтэй, 20 настай мексик бүсгүйн эд, эсийг ашиглан Америкийн “3DBio therapeutics” компанийнхан чих “хийжээ”. Үүний тулд баруун чихнээс нь 0.5 грамм мөгөөрс авч, өөрийнх нь эс болон био бэх ашиглан хэвлэсэн байна.
2023-03-28

Хоол хүнсний аюулгүй байдлын зөрчлүүд илрүүлжээ

Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “Хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх” заалтыг үндэслэн улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Үүнд хүнсний 184 үйлдвэр, цех, хүнсний худалдааны 1891, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 473 газар гэх мэтчилэн эл чиглэлийн 2708 үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж 3284 зөрчил илрүүлж, 67 хувийг нь барагдуулжээ.
2023-03-28

БНСУ-ын КОЙКА байгууллагаас дунд сургуулиудын хоолны чанар сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болж өнөөдөр төслийн нээлтийг хийлээ.
2023-03-24

Манай улсад сүрьеэгийн тархалт дэлхийн дунджаас 3-4 дахин өндөр

Өнгөрсөн онд гэхэд сүрьеэгийн 2354 тохиолдол шинээр бүртгэгджээ
2023-03-24

ЭМД-ын сангаас бөөр, шээсний замд нөлөөлөх 12 төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байна

ЭМД-ын сангаас бөөр, шээсний замд нөлөөлөх 12 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. 
2023-03-23

Ухаалаг утасны хэрэглээг бууруулах санаачилга гаргажээ

Ухаалаг утасны хэрэглээг бууруулах санаачилга гаргажээ Өсвөр болонбага насны хүүхдүүд гар утасны зохисгүй хэрэглээ, дэлгэцийн донтолтод ихээр өртөх болсон. Гэтэл сургуулийн орчинд гар утсыг хэрхэнзохистой ашиглах чиглэлийн ямар нэгэн дүрэм, журам манайд байдаггүй.
2023-03-21

Даунтай иргэд эрхээ хамгаалахаар "Бид хөдөлмөр эрхэлж, татвар төлөгч болно" уриа гаргалаа

Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд “Даун синдром интернэшнл” олон улсын ТББ-аас санаачлан 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн 3 дугаар сарын 21-ныг Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.
2023-03-21

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аян эхэллээ

Аль насныханд ямар өвчин зонхилж байгааг тодорхойлохоор Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог өнгөрсөн оноос орон даяар эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлэв.
2023-03-21

Он гарснаас хойш долоон хүн ДОХ-оор өвчилснийг илрүүллээ 

Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна.
2023-03-16

ГГСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг тохижуулжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өглөө.
2023-03-15

Хөх сав устгах “дайн”-д монголчууд “ялагдаж”, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна

“Өнөөдөр” сонины 2015 оны нэгдүгээр сарын 21-ний дугаарт “Хөх сав устгах “дайн” эхэллээ” гэсэн гарчигтай нэгэн нийтлэл хэвлэгдсэн юм
2023-03-15

Дүүргүүдийн сэтгэц, дотоод шүүрлийн болон аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах чиглэлээр дүүргүүдийн сэтгэц, дотоод шүүрлийн болон аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа
2023-03-14

“Өнөр бүл” хүүхдийн төвийн 160 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ГССҮТ гуравдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийжээ.
2023-03-13

“Эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 10-15 хувь нь өвчин, эмгэгээ анх оношлуулж, мэдэж авсан”

Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан доор эрт илрүүлэх үзлэг, оношилгоог өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн билээ
2023-03-10