Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх онол, практик хосолсон уулзалт, сургалт энэ сарын 10-ны өдөр боллоо.
Тус сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө ТББ-аас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Сүрьеэгийн мэс заслын тасаг болон НЭМГ-тай хамтран "Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Үүний үр дүнд ахмад настан, чихрийн шижин, архины хамааралтай иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд болон дүүргийн амбулаторийн эмч нар сүрьеэгийн ялган оношилгоо зөв хийх, цаашлаад сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, оношилгоог эрт үед нь илрүүлэх олон талын ач холбогдолтой болох юм.