Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн горимд хяналт хийж, бүртгэл хөтлөөгүй зөрчил 301-т нь илэрсэн аж. Мөн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй автомашины хөргүүр нь температур хэмжигчгүй, бүрэн ажиллагаагүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчил 238, гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй зөрчил 215, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан зөрчил 172
Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “Хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх” заалтыг үндэслэн улсын байцаагч нар хяналт шалгалт хийжээ. Үүнд хүнсний 184 үйлдвэр, цех, хүнсний худалдааны 1891, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 473 газар гэх мэтчилэн эл чиглэлийн 2708 үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж 3284 зөрчил илрүүлж, 67 хувийг нь барагдуулжээ.
Нийтлэг илэрсэн дутагдлаас дурдвал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй зөрчил шалгасан газруудын 411, дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилладаггүй зөрчил 351, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн горимд хяналт хийж, бүртгэл хөтлөөгүй зөрчил 301-т нь илэрсэн аж. Мөн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй автомашины хөргүүр нь температур хэмжигчгүй, бүрэн ажиллагаагүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчил 238, гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй зөрчил 215, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан зөрчил 172, үйлдвэрлэсэн огноо, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй дутагдал 36-д нь илэрчээ. БНХАУ-аас импортолсон ногоон хулуу, хаш, амтат чинжүү зэрэг бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн шинжилгээгээр нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байсныг устгуулсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Бэлтгэсэн: Б.Сонор