Аль насныханд ямар өвчин зонхилж байгааг тодорхойлохоор Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог өнгөрсөн оноос орон даяар эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлэв. Сүүлийн үед залуус таргалах нь олширч, түүнээс үүдсэн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж. Манай улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгаа бий. Мөн 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэнэ. Халдварт бус өвчин нь хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөл, нас баралтын 77 хувийг эзэлж буй гэх судалгаа гарсан нь мөнл илүүдэл жинтэй холбоотой гэх. Тиймээс “Энэ жилдээ эрүүл жинтэй” аян өрнүүлж, мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгч, монгол хүнд тохирсон эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний талаар контент бэлтгэх аж.
Ю.Төгс