Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ГССҮТ биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2023 онд орон нутгийн алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх алсын дуудлагын баг томилох, биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчрах, телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-гээр дамжуулан орон нутагт гэмтэж, осолдсон иргэд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
2023-12-26

ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд өрхийн болон дүүргийн эмнэлгүүдийн ажиллах хуваарь

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.
2023-12-26

Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна

Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд,
2023-12-25

Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг заах сургалт боллоо

Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар баримт нотолгоонд тулгуурласан томоохон сэдвийн хүрээнд олон талын мэдээллийг хүргэлээ.
2023-12-25

Сурагчдын амралтын үед хүүхэд багачуудын шүд угаах дадлыг сайжруулъя

Сурагчдын амралтын үед хүүхэд багачуудын шүд угаах дадлыг сайжруулъя. Шүдээ хэрхэн зөв угаах вэ?
2023-12-22

12 давхар орон сууцны цахилгаан шат гацаж, дотор нь байсан 66 настай эмэгтэй агааргүйджээ

12 давхар орон сууцны цахилгаан шат гацаж, дотор нь байсан 66 настай эмэгтэй агааргүйдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. 
2023-12-22

С.Чинзориг: Манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.
2023-12-21

Дарханд байшин шатсаны улмаас ноцтой түлэгдэж ирсэн бага насны хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч байна

2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, 1 дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.
2023-12-21

УНТЭ: Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь буцаан шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай НЭВТРҮҮЛЛЭЭ

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч нарын хамтарсан баг бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь буцаан шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтай хийлээ. Энэхүү мэс заслыг анх 2017 онд АШУҮИС-ийн дэргэдэх Эрхэс эмнэлэгт Пак Кван Тэ профессор хийж байжээ.Бөөрний архаг дутагдлын улмаас хоёрдогчоор бамбайн дэргэдэх булчирхай томорч кальци, фосфорын зохицуулга алдагдан паратгормон ихээр ялгардаг.
2023-12-21

Энэ онд 3000 гаруй иргэн угаарын хийд хорджээ 

Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм. 
2023-12-21

 Ханиад хүндэрч, хүүхдүүд эмнэлэгт багтахгүй болох нь 

Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь 5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна.
2023-12-21

 Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн хомсдолд оржээ 

Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй аж. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхаарууллаа. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх буюу 91.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд гэнэ. Тэр дундаа 0-4 настай хүүхдүүд түлхүү өвчилж, биеийн байдал нь хүндрэх болжээ. 
2023-12-20

Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.
2023-12-19

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй

Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
2023-12-19

Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүнийг хянадаг газар алга

Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв.
2023-12-18

Гацуур шатсанаас болж гурван хүүхэд угаартжээ 

Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө. 
2023-12-18

Элэгний В вирусийн халдвартай иргэдийн ихэнх нь 19-45 насныхан байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоо” чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2023-12-15

Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна

НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15