Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.
Баярын амралтаар буюу арванхоёрдугаар сарын 29, 31, нэгдүгээр сарын 1-ний өдөр дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулъя.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цаг хүртэл,
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүд, хүүхдийн кабинетууд 10-15 цаг хүртэл,
- Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв 9-15 цаг хүртэл /2023.12.29, 31-ний өдөр/
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.