Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
- Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах
- Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой
- Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй
- Тогтмол агаар сэлгэлт хийх-15 мин дутамд агаар сэлгэлт хийгээрэй
- Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 л ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.
- Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам хийгээрэй
- Тайван байх - стресс ядаргаа таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг.
- Хорт зуршлаас татгалзах– Архи, тамхи нь дархлаа буурууулхаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.
- Томуугийн вакцинд хамрагдах – Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг.
Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.