Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Элэгний анхдагч өмөнтэй өвчтөний хагалгааны зардлыг ЭМДС-гаас 75-100 хувь санхүүжүүлнэ

Манай улс элэгний хавдрын шалтгаантай нас баралт, өвчлөлөөр дэлхийд 1-рт жагсаж, элэгний хорт хавдар хүн амын нас баралтын 22 хувийг эзэлж, монгол хүний нас баралтын хоёр дахь шалтгаан болсон. 2013 оны байдлаар элэгний хорт хавдраар 1967 хүн шинээр өвчилж, нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, хамгийн өндөр тархалттай байсан.
2024-01-24

Хүүхдийн хорт хавдрын 80 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй

Агаарын бохирдлоос болж, Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг хөндөж, анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд иргэд утаагаар амьсгалснаар хорт хавдрын өвчлөл, нас баралт, ургийн гажиг, зулбалт нэмэгдэж буйг судалгаанд үндэслэж, жишээ татан ярив.
2024-01-22

Зүрх судасны мэс заслын шинэ технологи нэвтрүүлжээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн судлаачдын баг “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 490.3 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Зүрхний цочмог шигдээсний үед 2016 онд 11, 2018 онд 9 нийт 20 өвчтөнд ТиСДЭ хийх явцад бүлэн соруулах эмчилгээ хийж, титэм судсанд шинээр үүсэж тогтсон бүлэнг соруулан авч дараа нь стент тавьсан нь үр дүн 95 хувьтай байлаа. Төсөлт ажлын хугацаанд титэм судаснаас бүлэн соруулах эмчилгээг улсын хэмжээнд анхлан амжилттай хийж гүйцэтгэн практикт нэвтрүүлжээ.
2024-01-22

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21

Мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл, Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34% буюу
2024-01-19

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
2024-01-18

Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 11 878 хүн салхин цэцгээр өвчилжээ. Энэ нь сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлт буюу хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол аж. Тухайлбал, 2023 онд өвчилсөн хүний тоог өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 3.4 дахин нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн олонх нь 0-9 насны хүүхэд байжээ. Харин цар тахлын үед буюу 2021 онд 293 хүн өвчилсөн нь сүүлийн 15 жилийн доод түвшин гэнэ. 
2024-01-18

ГССҮТ-д шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас шинэ оны босгон дээр тасаг нэгжүүддээ шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүд болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
2024-01-17

Электрон тамхи буюу ВЭЙП өсвөр үеийнхнийг минь "идэж" байна

“Тамхинаас гаргагч” гэх электрон тамхи өсвөр үеийнхэн, залуусын өдөр тутмын хэрэглээ болоод удлаа. +21 гэсэн заалттай ч үнэн хэрэгтээ дунд сургуулийн сурагчид хэрэглэх нь олширч, сургуулийн орчинд амандаа зуучихсан явах нь энгийн үзэгдэл болжээ.
2024-01-17

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.
2024-01-16

"Аймаг, сумдын эмнэлгийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болгоно"

БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдах багийн эмч нарын гурав дахь ээлж Хөх хотыг зорьж байна. Тэднийг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уузлаа.
2024-01-12

Зоонозын салбарын ажилтнуудад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно

Засгийн газрын хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд ажиллагсдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох шийдвэр гаргасан.
2024-01-12

Сурагчдын амралт эхэлснээс хойш 101 хүүхэд түлэгдэж, 8 хүүхэд осгожээ

2024 оны нэгдүгээр сарын 05-наас 09-ний хооронд буюу сүүлийн 5 хоногийн хугацаанд  Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ.
2024-01-10

Халтиргаа гулгаатай холбоотой гэмтлийн тохиолдол эрс нэмэгджээ

2024 оны нэгдүгээр сарын 05-наас 07-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1225 хүн тусламж үйлчилгээ авчээ.
2024-01-08

24 иргэн хүндэт донор болов

Цусаа бэлэглэх үндэсний өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүндэт доноруудаа өчигдөр шагналаа. Мөн цус цуглуулах хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон МҮИС, “Этүгэн”, ХААИС, “Ач” анагаах ухааны их сургуулийнханд талархлын бичиг гардуулав. Уг арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн онд цус цуглуулах үйл ажиллагааг 150 удаа зохион байгуулжээ. Үүнд идэвхтэй оролцсон Б.Уранзул тус нийгэмлэгийн “Энэрэл” алтан медалийг хүртсэн юм. “Нигүүсэл” алтан медалиар Э.Бат-Өлзий шагнууллаа. Дээрх төвийн “Хүндэт донор” тэмдгийг өчигдөр 24 иргэнд хүртээлээ. Цус цуглуулах үйлсэд идэвхтэй оролцсон Д.Жавзмааг “Алдрын хүндэт” тэмдгээр шагнав. Ташрамд дурдахад, “Хүндэт донор” тэмдгийг 1962 оноос хойш 1789 иргэн авчээ. 
2024-01-04

Баярын өдрүүдэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 13 мянган хүүхэд үйлчлүүлжээ

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны  “Журам, батлах тухай” А/36 тоот тушаалаар батлагдсан “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, зарим Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 сарын 01-ны өдрүүдэд авч нэгтгэн  өдөр тутамд Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажилласан. 
2024-01-02

Шинэ оны босгон дээр 125 хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн мэдээг нэгтгэжээ. Тус өдөр 124 эх амаржиж, 125 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Ховд аймагт 2 ихэр хүүхэд мэндэлжээ. Тухайлбал, хотод 54, орон нутагт 71 хүүхэд мэндэлсэн бол хотод төрсөн 54 хүүхдийн 28 хүү, 26 охин байна.
2024-01-02

О.Хишигсүрэн Монгол Улсын Хүний Гавьяат эмч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн өнөөдөр “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.
2023-12-31